Бэлчээрийн талбай тэнд нутаглах туурайт амьтдыг судлах

Тахь холбооны ирээдүйн зорилго нь тахийг Хомын талд чөлөөтэй тавих ба хэдэн зуун жилийн турш бэлчин амьдарч байгаа мал сүрэгтэй зэрэгцүүлэн нутагшуулах явдалюм. Ийм учраас Тахь Хамгаалах холбоо нь нутгийн малчидтай бэлчээрийн талбайг хэрхэн зөв ашиглах, тахь болон бэлчээрийн талбайн амьтдын хоорондох өрсөлдөөнийг хэрхэн багасгах талаар хамтран ажиллаж байна. Монгол оронд болж буй цөлжилт, бэлчээрийн ургамлын төрөл цөөрч, ургамлын чанар муудаж байгаа нь бэлчээрийн талбайг зөв, зохистой ашиглах шаардагатай байгааг харуулж байна.

Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид Хомын талын намгархаг газар, бэлчээрийн талбайн ашигтай газрыг улирал улирлаар нь хуваарилан ашиглах судалгааны ажил хийж байна.

Бид хангалттай мэдээлэл авч дүгнэлт хийгээд нутгийн малчдад танилцуулж, бэлчээрийн талбайг хэрхэн зөв зохистой ашиглах талаар төлөвлөгөө гарган хамтран ажиллана. Бидний хандлага бол бэлчээрийн талбайг хэрхэн зөв зохион байгуулах, ашиглах талаар тэдний саналыг харгалзан үзсэний үндсэн дээр төсөл боловсруулан, санал болгох, уг төслийг малчдаар өөрсдөөр нь хэрэгжүүлэх мөн орон нутгийг хөгжүүлэх явдал юм.

Бэлчээрийн талбай, намгархаг газрыг газрын зурагт оруулах ба бүс нутгаар ангилах

2006 онд газар дээр хийсэн судалгааны мэдээлэл дээр үндэслэн орон нутгийн ургамлын аймгийг газрын зурагт оруулж, бүс нутгаар нь ангилсан.

Vegetation map Khomyn Tal

Бид орон нутгийг 2 бүсд хуваагаад байна

  1. Хуурай газар
  2. Нуур болон голын ойролцоох намгархаг газар

Бэлчээрийн талбай ашиглах

2004 оноос хойш бид Хомын талын малчдаас энэ талаар байнга асууж судалж байна. Бидний судалгаа малчид бэлчээрийн талбайгаа яаж улирал улиралд хувааж малаа бэлчээдэг, цаг агаар болон эдийн засгийн ямар бэрхшээлтэй тулгарч байгааг харуулсан. Хомын талыг улирлын байдлаар хэрхэн ашиглагдаж байгаа дээр нь тулгуурлаж бүсэд хуваасан нь малчдын нүүдэллэж амьдардаг онцлогыг харуулж чадсан:

Khomyn Tal transhumance pattern

Судалгаанд хамрагдсан бүс нутаг нь малчдын өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаанаас эхлэн хонь, ямаа өтөг бууцнаас хамгийн хол бэлчдэг газрыг тооцож хийсэн. Мал бэлчих газар зай нь улирал улирлаар өөрчлөгдөж байдаг. Жишээ нь мал төллөх үеэр эх мал ба нялх төл ойрын бэлчээрт гардаг.