Сүрэг үүсгэх

horse familyТахь нь цөөн тоогоор сүрэг үүсгэдэг. Сүрэг нь нас биед хүрсэн азарга, нэгээс гурван тооны гүү ба унагануудаас бүрдэнэ. Түүнчлэн залуу азарганууд ба сүргээсээ хөөгдсөн бусад сүргийн гишүүд тусдаа сүрэг үүсгэдэг. Сүрэг үүсгэсэн тахиуд дарааах зан авирыг үзүүлдэг.

 

 
proximite NB 200 c c feh

Ойролцоо харилцаа

Нас болон гэр бүлийн хамаарлаасаа болон тахиуд бие биеэсээ хэр ойрын зайд бэлчиж зогсож байгаа нь чухал ач холбогдолтой байна ( унага эхээсээ холддоггүй гэх мэт). Энэ зай нь тахь хоорондын харилцаанд чухал ач холбогдолтой ба сүрэг доторх эвтэй байдлыг бэхжүүлдэг байна.

 
reniflement NB 200 c c feh

Хамраараа харилцах

Энэ нь 2 тахийн хамраараа харьцах харьцаа. (Эсвэл хамар биеийн харьцаа) Тахиуд бие биеийгээ үнэрлэж хамраараа мэдээлэл авдаг байна. Гэхдээ энэ мэдээллийг хэрхэн дамжуулдаг цааш нь хэрхэн хүлээн авч байгаа нь одоо болтол сайн судлагдаагүй байна.

 
toilettage NB 200 c c feh

Маажилцах

Маажилцах нь бие биедээ ойрхон байгаа тахиудын хооронд ажиглагддаг байна. Ихэнхдээ гүү унага хоёр. Маажилцах харилцаа нь сүргийн хоорондох эв нэгдлийг бэхжүүлж,  нийт сүргийг нэгдэл нягтралтай болгодог

 
jeux NB 200 c c feh

Тоглох

Тоглох нь төрөөд удаагүй байгаа унагануудын хооронд анх ажиглагджээ. Мөн унага, сүргээсээ тасарсан залуу азаргануудын хооронд тоглох нь ажиглагддаг. Тэгэхдээ өшиглөх, хазах, бие биеэ хөөж тоглох зэрэг үйлдэл гаргадаг.

 

Сүрэг доторх эрэмбэ дараалал 

Сүрэг доторх эрэмбэ дараалал нь зэрлэг адууны бага наснаас эхлэн ажиглагдаж эхэлдэг ба сүрэг доторх байр суурийг тогтоодог байна. Энэ эрэмбэ дараалал нь хоол унд, усандаа хүрэх, хамтрагчаа сонгох зэрэг амьдралын хэв маягт чухал нөлөөтэй юм. Адууны энэ араншин нь сүрэг дотроо мөн сүрэг хооронд ажиглагддаг ба бие бие рүүгээ дайрах, хазах, хазахаар довтлох, өшиглөх зэрэг үйлдлүүдээр илэрхийлэгддэг.

 
soumission NB 200 c c feh

Захирагдах

Энэ зан авир нь унага төрсний маргаашнаас ажиглагддаг ба өөрөөс нь ахимаг насны сүргийн бусад гишүүдэд ялангуяа түрэмгий азарганд хандах хандлага юм. Сүргийн удирдагч азарганы түрэмгий хандлагыг хүлээн зөвшөөрч захирагдаж байгаа нь энэ юм. 

 

Азарганы амьдралын хэвшил, хоорондын харьцаа

Нас биед хүрсэн азарганууд хоорондоо эрэмбэ дараалал тогтоох,  хүчирхэг түрэмгий азаргануудын харилцан бие биеэ хүндэтгэх  зэрэг тогтсон хэвшил байдаг. (Ойролцоогоор 2 настай азарганууд) Азарга хоорондын харьцааны жишээ нь харилцан үнэрлэх, баах, баасаа дахин үнэрлэх, цавчих гэх мэт.  

 
ruade NB 200 c p goeldlin

Зодолдох 

Зодолдох явцад тоглохтой ижил төстэй үйлдлүүд ажиглагддаг боловч илүү их эрч хүчтэй өрнөдөг байна. Чих нь хажуу талдаа биш хойшоо эргэдэг байна. Тулалдах нь 4, 5 настай азаргануудын хооронд илүү ихээр ажиглагддаг

 
conduite NB 200 c c feh

Эв найрамдал( сүргээр бэлчих)

Түрэмгий азаргануудын шинж нь сүргийн гишүүдээ ялангуяа гүүгээ хураах юм. Сүргээ хураах нь сүрэг доторх эв найрамдлыг бэхжүүлэх түүнчлэн азаргануудад өрсөлдөгчөөсөө зай барих болоцоог олгодог байна.