diagram transport

2004 -2005 онд Францаас хашсан талбайд өөрсдийн дураар нь байлгаж сургасан 4 сүрэг тахь ба залуу адуунаас бүрдсэн нэг сүрэг тахийг Монголын баруун хэсэгт авчирч нутагшуулсан. Тахийг 14,000 гектар хашаанд суллаж тавьсан. Энэ нь зэрлэг онгон байгальд тахийг нутагшуулах оролдлогын эхлэх байв. Манай төсөл нь Монголд тахь нутагшуулсан гуравдагч төсөл юм.

Байгаль Хамгаалах Олон Улсын Холбооноос шаарддаг хатуу журамд нийцүүлэн зэрлэг адууны зан авир дээр тулгуурласан судалгааг ашиглан бид тахь нутагшуулах төслийг тусгай бодлого төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлж байна.

Францаас Монгол руу 22 тахь авчирсан тухай

Бид зэрлэг морьдоо онгоцоор тээвэрлэхээр шийдсэн. Энэ нь нэгд хурдан хоёрт Монгол Франц 2 хоёрын хоорондох олон хил гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтийн асуудлыг хялбараар шийдсэн ажил байв.

Онгоцоор тээвэрлэхийн тулд тус бүрт нь тусгай зориулалтын хайрцаг бэлтгэх, амьтны хүрээлэнд биш сул чөлөөтэй байсан тахийг хайрцаганд хийж тээвэрлэхийн тулд нэлээн ажиллагаа шаардагдсан. Бид эхлээд тахиудыг нэлээн хэдэн долоо хоногийн турш сүрэг сүргээр нь бөөгнөрүүлэн нийлүүлж, сүрэл тавьж хооллож сургасан. Энэ нь тээвэрлэхийн тулд тахийг сүрлээр хуурч хайрцагт оруулахад дөхөмтэй байлаа.

boarding

Сүрлээр хуурч хайрцаг руу оруулсан

 
Arrival Nimes Garons

Виллараас хайрцаганд хийсэн морьдыг Ним хотын онгоцны буудалд авчирсан.

 
Loading Iliushin 176

Ачааны онгоцоор Ховд руу тээвэрлэсэн

 
MIAT cargo plane in the steppe

Жижиг ачааны онгоцоор морьдыг Хомын тал руу авчирсан. Хомын талд зориулалтын буултын талбайгүй тул Монгол нисг312эгчид шороон зам дээр буусан.

 
Release

Ачааны машинаар морьдыг хашаанд авчирснаар тэдний урт аялал дууссан.