Lascaux

Тахь нь өнөөдрийн гэрийн тэжээмэл морьдын өвөг эцэг юм. Гэсэн хэдий ч энэ төрөл зүйл нь хэзээ ч гэршээгүй ба ийм ч учираас дэлхийн хамгийн сүүлчийн зэрлэг адуу юм.

Гэсэн ч equine аймгаас гаралтай бусад зэрлэг адууны төрлүүд байдаг.

Орос улсын судлаач Николай Прежевальский 1879 онд Монголын говьд зэрлэг адууны төрөл болох тахийг анх олж илрүүлжээ. Ингээд Прежевальскийн адуу гэж нэрлэгдэх болсон. Прежевальскийн адуу нь барууны эрдэм шинжилгээний ажилтануудад зэрлэг адуун танихгүй төрөл байжээ. Мэдээж монголын нүүдэлчин ард түмэн хэдэн зууны туршаас тахийг мэддэг байсан нь тодорхой ба Францын агуйн сүг зурагнаас дүгнэж үзвэл Европчууд тахийг эсвэл түүний ойролцоо үеэлийг 20,000 жилийн өмнөөс мэддэг байжээ.

horse grooming


Барууныханд танигдаж эхэлснээсээ хойш тахь нь агнуурын бай зэвсэг болж эхэлсэн энэ нь 1960 аад оноос түүний устах шалтгаан нь болжээ. Тэр ч байтугай Европын амьтаны хүрээлэнгүүдээр дөнгөж 14 тахь байжээ. Гэсэн хэдий ч 1990 оноос тахйин тоо толгой 1000 болтлоо өсч Монголд нутагшуулах тухай яригдах болсон байна.

Тахь Хамгаалах Холбоог үндэслэн байгуулагч Клаудиа Фэх нь тахийг байгальд суллан тавьж зэрлэгшүүлэх шаардлагыг ойлгожээ.

Манай Виларред 10 гаруй жил хашсан талбайд дураараа бэлчсэн цөөн тооны тахь сүрэг үүсгэн зэрлэг адуун зан авирийг бүрэн үзүүлж төрөлх нутаг холын Монгол руу аялахад бэлэн болсон байсан.