Хомын талын Эмэгтэйчүүдийн Зөвлөл нь 2008 онд байгуулагдсан Монголын TBB ба эмэгтэйчүүд тогтвортой ашиг орлоготой байхад нь туслах зорилготой юм. Тэд бүтээгдэхүүн хийж эхэлсэнээс хойш бид тэднийг техникийн болон бусад олон төрлийн сургалтуудад хамруулсан ба тэд өөрсдийн малын гаралтай бүтээгдэхүүнд суурилсан нэмүү өртөгт "байгал хамгаалах салбар"-aa бүрмөсөн үргэлжлүүлж чадах юм. Одоогоор тэд эсгий гар урлал болон ээрсэн тэмээний ноос хийж байна. Та тэдний хийсэн бүтээгдэхүүнүүдийг Ле Вилларегээс эсвэл онлайн-аар худалдан авах боломжтой. Бид бас шинэ борлуулалтын зах хайж байгаа ба хэрэв та жижиглэнгийн худалдаачин эсвэл жижиглэнгийн худалдаачин таньдаг бол бидний каталогийг татан авч, бидэнтэй холбоо барина уу!

Buyanjargal

Буянжаргал – Эмэгтэйчүүдийн Зөвлөлийн дарга

Буянжаргал 2 хүүхэдтэй ба тэмээ голдуу малтай. " Бид төвөөс алслагдсан ба тэр бүр очоод байж чаддаггүй. Тахь төсөл нь эсгий бүтээгдэхүүний сургалт явуулж эхэлсэнээс хойш маш их юм сурсан. Би бүх сургалтуудад хамрагдсан. Би эсгий шахай хийх дуртай. Жил бүр би 300.000 – 400.000 төгрөгийн орлоготой ажилладаг. Би их ашиг олохын тулд илүү их бүтээгдэхүүн хиймээр байна. Миний гол зорилго бол шилдэг чанарын бүтээгдэхүүн хийх юм.

 
Oyun

Оюун

Оюун 4 хүүхэдтэй ба таван хошуу малаас бүрдсэн цомхон сүрэгтэй. Тэр хэлэхдээ " Би эсгий бүтээгдэхүүн хийж сурсандаа маш их баяртай байна. Их хэмжээгээр биш ч гэсэн манай гэр бүлд тус болдог. Мэдэж хэр ашиг олох нь бүтээгдэхүүний хэмжээ болон чанараас шалтгаалдаг. Би хүүхдийн шахай, эсгий оймс ба түлхүүрийн оосор хийх дуртай. Би Тахь төсөлийн хамт олонд боон бидний худалдан авагчдад талархлаа илэрхийлмээр байна.

 
Tsetsengoo

Цэцэнгоо

Цэцэнгоо 2 хүүхэдтэй ба хонь голдуу малтай. Тэр бүх сургалтуудад хамрагдаж ирсэн ба Тахь төсөлөөс олгосон боломжууд ыг маш сайн ашиглаж, маш идэвхтэй байсаар ирсэн. Би эсгийгээр Тахь болон цүнх хийх дуртай " Миний хийсэн зүйлсийг худалдахад амархан байдаг ба олсон мөнгөөрөө би өөртөө гоо сайхны бараа болон гэр бүлдээ бусад зүйлсийг худалдаж авдаг. Бас манай гэр бүлийг дулаахан байлгадаг ноосон оймснууддаа баярлалаа!