Бидний зэрлэг адуу нутагшуулж байгаа газар нь хоёр бөхтэй тэмээ зонхилон нутагшсан бүс нутаг юм . Тэмээ нь говь цөлд дасан зохицож амьдрах чадвартай амьтан юм. Тэмээ өвс усгүйгээр удаан байж өл даах чадвар сайтай, хатуу ширүүн өвлийн цаг агаарт дасан зохицон амьдрах өндөр чадвартай. Түүнчлэн бэлчээрлэн явахдаа хол зайг туулан өвс тэжээлээ олж иддэг нь бэлчээриин талбайг багаар сүйтгэдэг байна. Сүү нь илчлэг тэжээллэг сайтай, идшэнд хэрэглэхэд мах ихтэй ба тансаг хэрэглээний ноостой. .

Дулаан ба торгомсог зөөлөн чанараараа нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн торомны ноос нь тансаг хэрэглээнд тооцогддог ба гадаад улс оронд өндөр үнээр зарагддаг эдлэл юм. Ийм учираас торомны ноос нь Хомын талын ирээдүй юм. Европын Холбооноос бидэнд олгосон хандивын ачаар бид Эвсэг Эмэгтэйчүүд Төрийн Бус Байгууллагын гишүүдэд ингэ худалдан авч өгч Хомын Талын тэмээн сүргийг нэлээд хэмжээгээр өсгөх боломжийг бүрдүүлсэн. Одоогоор бид бага хэмжээгээр торомны ноосыг гадаадад гаргах худалдаа эрхэлж буйн зэрэгцээ бусад боломжит тэмээнд тулгуурласан эдийн засгийн сонирхолтой үйл ажиллагааг хөгжүүлэхээр шинэ санааг эрэн хайж байна.

sheared camelcamel herder