Манай Виларе төвд 3-5 өдрийн хугацаатай Монголд онгон байгальд бэлчээрлэж байгаа шигээ бэлчээрлэж байгаа зэрлэг адуун дээр хийж байгаа судалгаанд та оролцож болно. Зэрлэг адуунууд сүрэг үүсгэн, байгалийн зан авираа өөрсдийн дураар илэрхийлдэг. Equine ethologist (адууны зан авир судлаач) таныг дагуулан сүргийн зохион байгуулалт, зан авир ба хоорондоо хэрхэн харьцдаг талаар дэлгэрэнгүй тайлбарлаж сүрэгтэй танилцуулна.

Сургалт газар дээрх ажиглалт ба цөөн цагийн лекцнээс бүрдэнэ. Лекц нь ажиглалт хийхэд тус дөхөм болж онолын суурь мэдлэг олгоно. Та манай Виларэ дахь зэрлэг адуутай танилцаад зогсохгүй баруун Европод цөөхөн байдаг зэрлэг онгон байгальтай танилцана. Манай төвөөс холгүй дэн буудлын газарт таныг хүлээн авна.

Сургалт одоогоор Франц хэл дээр явагдаж байна. Хүсвэл 2 хэлээр сургалтаа зохион байгуулж болно. Дараах хаягаар манай сургалт зохион байгуулагчтай холбогдоно уу.

Та оролцохыг хүсвэл дараах мэдээлэл, бүртгэлийн хуудсыг татаж авна уу.


adonis et stagiaires

 

Hélène Roche, адуу судлаач equine ethologist :
Утас : +33 (0) 662 06 34 26 - E-mail: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Энэ хаягаар орж Hélène Roche "Хэлэний" талаар илүү мэдээлэл авна уу: www.ethologie-cheval.fr