Виларед зочлоорой

Тахь нь зэрлэг амьтан тул, зочид тусгаарласан хашаанд орж болохгүй. Манай тахийг зочдын төвөөс, замаас ба жимээс харж болно. Ингэж харах нь тахийг жинхэнэ байгаль дээр байгаа байдлаар нь харах боломжийг бүрдүүлж байгаа учраас илүү сонирхолтой юм. Гэсэн хэдий ч тахь нь зэрлэг амьтан нэг газраа үргэлж байдаггүй бэлчээрлэж байдаг тул бид манай төвд зочилж байгаа зочдод тахийг харуулна гэж амлаж чадахгүй

Зун болгон зочдод үүд хаалгаа нээдэг төв

Зун болгон манай сайн дурын ажилчид засаж тохижуулсан байшинд зочид хүлээн авдаг. Бид Монгол орны үзэсгэлэнт байгаль, тахь болон холбооны үйл ажиллагаатай холбоотой зүйлсээр үзэсгэлэн гаргадаг.

Орон нутгийг хөгжүүлэх төслийн үр шим болох Хомын талын эмэгтэйчүүдийн үйлдвэрлэсэн ноосон бүтээгдэхүүнийг энд зардаг. Эндээс олсон орлогыг эмэгтэйчүүдэд зориулдаг. Ингэснээр тэдний орлогыг нэмэгдүүлж, олон толгой мал маллаж амьдрах шаардлагагүй болох боломжийг бүрдүүлнэ.

Таныг зочлох үед тахь төвийн ойролцоо байж таарвал ойроос харах боломжтой.

Манай төв долоо найман сард хагас сайнаас бусад өдөр 10-13 цаг, 16-19 цаг хүртэл нээлттэй байна.

felt products welcome center