1980 аад онд Клаудиа Фэх Камаргын морьдыг суллан тавихад хэрхэн гэр бүлээр нийлэн сүрэг үүсгэж байгааг судалжээ. Энэхүү байгальд чөлөөтэй суллаж тавьсан морьдын талаарх судалгаа нь Клаудиаг Прежевальскийн морьд гэгдэх сүүлчийн зэрлэг адууг судлах болон цаашилан 1990 онд Тахь Хамгаалах Холбоог байгуулахад хүргэжээ.

Прежевальскийн тахь 1960 аад оны сүүлээр байгаль дээр зэрлэгээр амьдрах нь устаж 1990 он хүртэл амьтны хүрээлэнд цөөхөн тоогоор үлдсэн байжээ. Төрөлх нутаг болох Төв Азийн нутагт хэдэн зуун мянган жилийн турш сул чөлөөтэй зэрлэгээр сүрэглэн давхиж амьдрахдаа хүний гараар тэжээгдэж гэршээгүй байна.

1993 онд Клаудиа болон түүний баг Францын өмнөд хэсгийн Кевэнийн дархан цаазат газрын Вилларэд Европын хотуудын амьтны хүрээлэнгээс 11 тахь авчирч нутагшуулжээ. Тахиуд уулын эрс тэс, хатуу ширүүн нөхцөлд дасан зохицжээ. 2004 -2005 онд Монголын баруун хэсэгт байрлах Хар Ус Нуур байгалийн цогцолбор газарт 22 тахийг авчирсан. Эдгээр тахийг бид одоогоор нутагшуулах үйл ажиллагаа явуулж байна.

Францын Камарг ба Кевэн, Монгоын Хар Ус Нуур байгалийн цогцолбор газарт хийсэн судалгааны үр дүнд бид тахийн зан авирын талаар нэлээд мэдлэгтэй болсон. Бидний судалгааны үр дүнд олж авсан мэдлэг нь тахийн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд нутагшуулж байгаа сүргийн зохион байгуулалтын ажилд бидний зэрлэг адууны зан авирын талаар олж авсан энэхүү мэдлэг туршлага нь тус дэм болж байгаа юм.

horse groomfoal