Przewalski's horse | Le Villaret | Research | Reintroduction logo
mn | en | fr
-> Home -> Research -> Social behaviour of equids

7 зүйл зэрлэг адуу төрөлтөний сүргийн зохион байгуулалт өөр хоорондоо ялгаатай 3 хэсэгт хуваагдана.

Бүлийн зохион байгуулалттай сүрэг

Гэрийн адуу, Монгол тахь, эрээн тахь, уулын тахь зэрэг зүйлүүд нас гүйцсэн нэг азарга, 1-3 гүү, тэдний үржлийн насанд хүрээгүй үр төл гэсэн бүтэцтэй бага бүл сүргийг үүсгэдэг. Зэрлгэшсэн гэрийн адууны эсвэл эрээн тахийн популяцид л 1-ээс олон нас бие гүйцсэн азаргатай бүл сүрэг тохиолдоно. Ийм сүргийн азарганууд нь гол өрсөлдөгчтөйгөө тулалдах үедээ эвсэл болон бие биедээ тусалдаг болох нь гурван популяци дээр ажиглагдсан. Үрээ, сүргээ алдсан азарганууд нийлж сүрэггүй азаргануудын сүргийг бий болгодог ба ийм төрлийн сүрэг бусад бүх зүйлүүдэд байдаг.

manade_camargue
Камарга адуу бусад адууны адил бүл сүрэг үүсгэн амьдардаг © C. Feh

Бүс нутгийн

Африкийн зэрлэг илжиг, Гревийн тахины хувьд эрүүд нь тархац нутагаа хамгаалдаг ба бодгаль хоорондын байнгын харьцаа зөвхөн эх унаганы хооронд л оршдог.

Завсарын зохион байгуулалттай сүрэг

Киангийн болон Азийн зэрлэг илжиг дээрх хоёр зохион байгуулалтын хэлбэрийн аль алиных нь шинжийг агуулсан завсарын зохион байгуулалттай сүрэг үүсгэдэг.


Хуудасны эхэнд очих